ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүд эхнээсээ ажлаа өгч буй. Ерөнхийлөгч Х.Баттулга гэхэд ЖДҮХС-тай нэр холбогдсон өөрийн албатуудаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өнөөдөр дөрвөн албан тушаалтныг ажлаа өгөхийг шаардсан байна. Гэхдээ энэ албан ёсны мэдээлэлд сайдын нэр дурдагдаагүй байна.
Харин албан бус мэдээллээр Зам, тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх сураг байна. Энэ талаар албан ёсны баталгаатай мэдээлэл гараагүй ч Төрийн ордонд ийм “бор шувуу” нисч явна. Тэрбээр ЖДҮХС-аас өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Харин үүнийхээ төлөө хариуцлага хүлээлгүй, сайдын суудалдаа суусаар буй юм.