Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан холбогдох хүмүүст хариуцлага тооцсон талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Улаанбаатар цахилгаан түгээс станц” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаар нар ажлаа өгч байгаа аж.
Харин “УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь хуулиараа УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль зөрчсөн эсэхийг зөвхөн хууль, шүүхийн байгууллага л эцэслэнэ” хэмээжээ.