Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн,
1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч,
1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга,
2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд,
2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд,
2007-2008,
2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Мөн өнөөдрийн чуулганаар
- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар
- Улсын Их Хурлын гишүүн Д.ЭрдэнэбатаасМонгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөнийболон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тависан асуулгыг сонсох юм.