Ажлын өдөр бүрийг, бүр цаг мөч тутмыг эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өнгөрүүлнэ гэдэг тун хүндрэлтэй байдаг. Урам зориггүй байх шалтгаан нь замбараагүй овоорсон их бичиг баримттай ширээ, нойрны дутагдал, уйтгар гуниг, нэгэн хэвийн үйл ажиллагаа, ямар ч тодорхой зорилгогүй нөхцөл байдал магадгүй бороотой өдрүүд байдаг. Цаг тутамд өдрийн бүтээмж багасах нь хэвийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй. Магадгүй танд амралт хэрэгтэй ч юм бил үү.
Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд шинэ өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлж ажлын бүтээмжээ нэмэгдүүлцгээе.
1. Ширээнийхээ ардаас бос
Өдөр бүр ширээнийхээ ардаас өндийдөггүй бол нэг хэвийн байдлаас болж уйтгартай байгаад зогсохгүй ажлын бүтээмж буурна. Танд ширээнийхээ байрлалыг өөрчлөх эсвэл хийх зүйлсээ аваад кофе шоп юмуу номын сан явахыг зөвлөж байна. Хэдэн цаг ажиллаад үзээрэй. Эргэн тойронд буй зүйлсээ тэмдэгдээд гүнзгий амьсгаа ав. Амтлах, хүрэх, үнэрлэх, харах, сонсох гээд бүх мэдрэмжээ ажиллуулаарай.
2. Ажиллах орчноо цэвэрлэх
Эмх замбараагүй, зохион байгуулалтгүй, бохир орчинд ажиллах нь ажлын бүтээмжийг доош татна. Магадгүй ямар ч үр дүнд хүргэхгүй. Ажлын байраа цэвэрлэх, цэгцлэх, чимэглэхэд цаг гаргаж таатай орчинг бүрдүүлээрэй.
3. Зорилгоо нягталж шинэчлэх
Удаан хугацаанд дахин дахин нэгэн ижил зүйлсийг гүйцэтгэж байгаа бол зорилгоо шинэчлэх цаг иржээ. Сарын, жилийн зорилгоо тодорхойлох, бизнесээ эхлүүлэх, үргэлжлүүлэх цаг гарга.
Ямарч шүүлтгүйгээр хувийн амьдралын, бизнесийн гээд санаанд орсон санаагаа, хүрэх төлөвлөгөөгөө бүгдийг бичээрэй. Дараа нь таныг урам зоригтой, эрч хүчээр дүүрэн болгох зургаар дүүрэн самбарыг хий. Ямар нэгэн гацаанд орсон, саад тотгор тааралдсан үед эцсийн зорилгоо хялбархан алддаг.
4. Нэн тэргүүнд хийх зүйлсийн жагсаалтыг гаргах
Өдрийн, долоо хоногийн хийх зүйлсийн жагсаалтыг гаргасан бол үргэлж нүд тусахаар газар тавьж, биедээ авч яваарай. Амжилттай гүйцэтгэх бүртээ өөрийгөө шагнахаа битгий мартаарай. Үүнээс гадна хамгийн их хүсэж байгаа зүйлс юмуу өөрийгөө сорьж эрт дуусгах ёстой ажлуудыг тод өнгөөр тэмдэглээрэй.
5. Зүгээр л эхлүүл
Тухайн ажлын эхлэл бол тэн хагас нь гэдгийг санаарай. Ямар ч ажлыг эхлүүлэх нь хамгийн хэцүү даваа байдаг. Тиймээс зүгээр л шүүрч аваад ажлаа эхлүүлье. Нэг эхэлчихсэн байхад арга замыг нь олж бусад ажилтай холбогдох болно. Хийх зүйлсийн жагсаалтдаа битгий дарагд. Ажлаа дуусгасан бол дараагийн даалгавраа биелүүлэх орон зай, нөхцөл байдлыг бий болгож ширээгээ цэвэрлээрэй.
6. Эцсийн хугацааг тодорхойл
Гүйцэтгэх хугацааг тодорхойлсон үед илүү их зүйлийг амжуулах боломжтой болдог. Ажил бүрт тодорхой эцсийн хугацааг тодорхойлоорой. Хувиарийн дагуу амжилттай гүйцэтгэсэн бол өөрийгөө шагнаж баярлуулахаа мартаж болохгүй шүү.
7. Амралт авах
Өдөр бүр ухаан жолоогүй бизнесээ амжилтанд хүргэхийн тулд зүтгэж байгаа ч гэсэн өөртөө хүнлэг байж тархиа хэсэг хугацаанд амраагаарай. Ажлаас өөр ямар нэгэн дуртай зүйлээ хийж аз жаргалтай амьдраарай. Мөн өдрийн ихэнх цагийг компьютерийн ард өнгөрөөдөг учир биеэ ч гэсэн амраахаа мартаж болохгүй. Өдөр бүр 10-20 минутын сунгалтын дасгал хийж занших гэх мэт. Өдөр бүр тархиа амраах, оюун санааны хувьд эрүүл байх өөртөө өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.