Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна.Энэ удаад УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гэж хүний хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болжээ.Түүний хувь эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ийнхүү ЖДҮХС нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна.