Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 MAX” онгоц Ява тэнгист осолдоод буй. Ослоор уг онгоцонд байсан 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан бүгд амиа алдсан билээ. Амиа алдагсдын гурав нь хүүхэд байсан юм.
Ослын газар ажиллаж буй аврагчид сүйрсэн онгоцны хар хайрцагийг амжилттай олж, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөөд байна.
Урьдчилсан байдлаар онгоц техникийн бүрэн бус байдалтай холбоотой хэмээн мэдэгджээ. Гэхдээ уг дүгнэлт АЛБАН ЁСНЫХ биш гэдгийг албаныхан онцлов.
“Тун удахгүй хэргийн зангилаа тайлагдах болно” гэж мэдэгджэ. Ахмад хөөрөөд удалгүй төв станцтайгаа холбоо барихын завдалгүй радарын дэлгэцнээс алга болсон гэнэ. Тухайн үед ахмад онгоцонд ямар нэгэн асуудал үүссэн талаар албаныханд мэдэгдэхийг хүссэн ч харамсалтай нь оройтсон байжээ.
Онгоц нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 хан минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, сүйрчээ.