Тоглоомын талбайгаас алга болсон зургаан настай хүүгийн цогцсыг нь олжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага 10.28-ны өдрийн 05:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 30 алба хаагч, Цагдаагийн газрын 20 алба хаагч, орон нутгийн 70 иргэн, нийт 120 хүн, 34 техник хэрэгсэлтэйгээр 10.29-ний өдөр аймгийн төв болон “Естийн-Ам”, “Мандалтын дөрөлж” гэдэг газруудаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цэвэр усны шугамын худагт унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.