Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амалсан. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт талийгаачийг сүүлчийн замд нь үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн эхнэрт ийнхүү амлажээ.
Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн байна. Амьдрах байрыг нь худалдан авчихсан байгаа бөгөөд энэ лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцных нь түлхүүрийг ар гэрийнхэнд нь гардуулахаар болсон аж.
Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Улмаар 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.