Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн хашаан дотор эмэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 46 настай, эмэгтэй Б нь бусдад хорлогдож, нас барсан байдалтай олдсон гэмт хэрэг үйлдэгджээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэдийн мэдээллийг үнэлж авах аж.
Иргэдийн өгсөн мэдээлэл батлагдвал хуульд зааснаар 5 000000 хүртэл төгрөгөөр урамшуулах юм байна.
Иймд иргэдийг 9999 3496, 89031802, 98112037, 96167707 дугаарын утасанд иргэний үүргээ биелүүлэн хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Мэдээллийн нууцыг чандлан хадгална