Өмнөд Солонгосын уулчдаас бүрдсэн найман уулчин 7,193 метр өндөр Балбын Гуржа уулын оргилд гарч байхдаа цасан нурангид даруулсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Уг үйл явдлын улмаас бүх уулчид амиа алдсан хэмээн өмнөдийн талаас мэдээлж, гэр бүл болон найз нөхөд нь гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Амиа алдагсдын дөрөв нь солонгосчууд байсан бол үлдсэн дөрөв нь балбачууд байв.
Аврагчид өнгөрөгч амралтын өдөр амиа алдагсдын майхан ба эд зүйлсийг нь уулнаас буулгаж, албаныханд хүлээлгэн өгчээ.
Аврах нисдэг тэрэг уулчид осолдсон газраас холгүй амжилттай газардсан ч цасны улмаас цогцосонд хүрч чадахгүй байгаа гэнэ.
Уулчдаас холбоо тасраад 24 цагийн дараа Балбын мэргэжилтнүүд шуурхай аврах ажиллагааг эхлүүлжээ.
Аврагчид нисдэг тэргээр ойролцоо нь бууж чадсан ч цогцоснуудад хүрч чадаагүй байгаа юм. Тиймээс цаг агаарын нөхцөл байдал сайжирвал Ням гарагт дахин ирэхээр болжээ.
Уулчдаас холбоо барилгүй 24 цаг болсны дараа уг авиралтыг зохион байгуулсан Балбын компанийн захирал Ванчу Шерпа эрлийн ажлыг эхлүүлсэн байна.