Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, Их нууруудын хотгороор 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна