Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд энэ хүү 2 өглөө яг ийм байдлаар хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан гэнэ. Хүүгээс цэцэрлэгийн ажилтнууд учрыг лавлан асуухад “Би цэцэрлэгт л явмаар байна” гэжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа тухайн хүүгийн ээжийг дуудан уулзаад цэцэрлэгтээ авахаар болсон байна. Цэцэрлэгийн хамт олон хүүг тал талаасаа дэмжин хувцаслаж, усанд оруулан өглөөний цай уулгаад эмнэлэг рүү дагуулан явж эрүүл мэндийн шинжилгээнд хамруулжээ. Хүү 135-р цэцэрлэгийн ойролцоо байрлах орцны жижүүрийн хүүхэд гэнэ. Эх орны минь нэг ч гэсэн бяцхан үр өөрийн хүсэл зорилгын дагуу бусад хүүхдүүдийн адил цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Мундаг бахархмаар хүү байна…
135-р цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа болон бусад сайхан сэтгэлт бүх ажилчдад хүүгийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Монголын бүхий л байгууллагууд үргэлж энэ мэт хүнлэг байж олон хүнд тус хүргэх эрмэлзлэл дүүрэн байх нь өөрөө эх орны хөгжилд оруулах том нэмэр юм.