10:00 цагт: “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. ОБЕГ-тай хамтарч хэрэгжих хөтөлбөрийн нээлт Алтай хотхоны ард Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд болно.
10:00 цагт: Багшийн хөгжлийн ордны 4016 тоотод “ОЮУТАН МОБИЛИТИ” Монголын их дээд сургуулиуд “КРЕДИТ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ТОГТОЛЦОО” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Уран хатгамалчдын улсын III уралдаан зохион байгуулах талаар БСШУСЯ, Соёл урлагийн газар зэрэг холбогдох бүх байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
14:00 цагт: БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана.
14:00 цагт: Зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг, эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцохыг харуулсан бодит ҮЗҮҮЛЭН СУРГАЛТЫГ нээлттэй зохион байгуулна. Хаана: 1 дүгээр сургуулийн урд замд.
14:00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын Sitec Medical Co.Ltd ХХК-тай хамтран Сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай 160,0 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрслэл оношилгооны тоног төхөөрөмжийг ЧД-ийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгнө