“Улаанбаатар дулааны сүлжээ” компани өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ. Үүний өмнө есдүгээр сарын 15-наас өмнө дулаан өгдөггүй байсан. Тэгвэл энэ жилээс залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчид тоолуураар дулааныг нь өгч эхэлжээ.
Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуйн нэгжүүд нийтдээ 117 газрыг дулаанд холбосон байна. Хэрэглэгчид дулаанаа авах гэж есдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ дулаанаа тоолуураар авч бас дулаанаа хэрэглээгээрээ багасгаж ч болох аж. 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар төлөвлөжээ