Хэнтий аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас хайртай ээжийгээ алдаж, хоёр дүүтэйгээ өнчирч хоцорсон охин Н.Уянгад жүжигчин Б.Навчаа, хуульч Р.Булгамаа нар туслахаар шийджээ.
Охины хойд эцэг Ц гэгч ээжийг нь үхэлд хүртэл нь зодож улмаар эмнэлэгт сэхээнд байж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг болжээ.
Харин үхэлд хүргэсэн гэх хойд эцэг нь өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байгаа бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс хаана хандахаа мэдэхгүй яваа охин, жүжигчин Б.Навчаад захидал бичжээ.
Харин захидлыг нь уншиж үзсэн Б.Навчаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч болсон охинд туслахаар шийдэж, хуульч Р.Булгамаатай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Хуульчийн хувьд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд бүх зардал мөнгийг нь жүжигчин бүсгүй хувиасаа гаргаж байгаа ажээ.