Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын 2018-2019 оны бэлчээрийн даацыг тогтоожээ. Энэ жилийн тухайд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байжээ.
Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарсан байна.