БСШУСЯ-ны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийж, ажил хаялтын талаар болон цаг үеийн мэдээллийг хүргэлээ.Өнөөдрийн байдлаар Нийслэлд 47 сургууль, СӨБ-ын 10 цэцэрлэг, орон нутагт 11 сургууль, 4 цэцэрлэг нийт 71 байгууллага ажил хаяжээ.Бид бүхнийг хоорондоо зөвшилцөж тохиролцсон гэх мэдээлэл гадуур яваад байна. Энэ худлаа ташаа мэдээлэл шүү. Харин ч улам өргөжиж тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд улам өргөжиж байгааг дуулгая. Өнөөдрийн байдлаар орон нутгаас сургууль, цэцэрлэгүүд нэмэгдэж орж ирж байгаа.
Ажлын хэсгийн гишүүн Оюунбилэг “ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай, салбарын сайд Ц.Цогзолмаа, холбогдох удирдлагуудтай уулзаж саналыг сонслоо. Бид нарын тавьж байгаа шаардлага болон бид нарын хүсч байгаа мөнгө төгрөгийн хөрөнгийг гаргах боломжгүй юм байна. Гэхдээ хөрөнгийн эх үүсвэрийг олтол бидний ажил хаялт хэвээрээ үргэлжилнэ шүү. Засгийн газраас ажлын хэсэг байгуулъя гэсэн. Гэхдээ манай ҮЭ хүлээж аваагүй. Яагаад гэвэл бид нар тавьж байгаа 4 шаардлага дээрээ бат байна” гэлээ.Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд нийтдээ 35 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ажээ