Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулжээ.Шалгалтад Нийслэлийн 7 дүүргийн 39 сургуулийн нийт 72 автобус хамрагдсанаас 23 сургуулийн 46 автобус тэнцсэн тул үйлчилгээнд явах зөвшөөрлийг нь олгосон бөгөөд үлдсэн 26 автобус стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар дахин үзлэгт хамрагдах шаардлага хүргүүлжээ.Үзлэгт хамрагдсан хүүхдийн автобусны тоо өмнөх оны мөн үеэс 43,9 хувиар буурсан үзүүлэлтэй байна