Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал ихэсч улмаар зам тээврийн осолд хүүхэд өртөх магадлал өндөр байгаа эдгээр өдрүүдэд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа байна.
Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд, ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сурагчид хамтран замын хөдөлгөөнд соёлтой оролцож явган зорчигчдод зам тавьж өгч байгаа жолооч нарт болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулах зорилгоор “Машины үнэртүүлэгч” болон Машины эзэмшигчийн утасны дугаар бичих зориулалтын цаасыг өгч урамшууллаа.
Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүс зүүгээгүй жолооч, зорчигч нарт сануулах арга хэмжээг авч зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж соёлтой оролцохыг уриалжээ.