БНХАУ-ын ӨМӨЗО-ныХөлөн буйр хотын Засаг дарга Жъян Хүн тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймагт айлчилж Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.Энэ үеэр талууд “Нөхөрсөг харилцаа тогтоох” тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээн дэрх тэгш, харилцан ашигтай зарчимд тулгуурлан эдийн засаг, худалдааг хамтран хөгжүүлэх, шинжлэх ухаан ба технологи, соёл, спорт, эрүүл мэнд, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар тусгагджээ