Зам тээврийн хөгжлийн яамнаас зарим удирдах ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд явуулжээ.Ажлын байран дээрээ харамсалтайгаар амь алдсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асны албан тушаалаас гадна Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах юм.Тус яамнаас Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлээд байна