Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замыг засварлах шийдвэр гаргажээ. Дээрх зам нь эвдрэл гэмтэл ихтэй тул түгжрэл үүсч иргэдийг бухимдуулдаг тул уг замыг засварлах болсон байна. Зам засварын ажлын хүрээнд 2.2 км автозамыг засах бөгөөд мөн Богд уулын арын замын нийлэх уулзварыг ч өргөтгөх юм.
Засварын ажлын явцад Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болжээ. Ямар нэгэн байдлаар автомашины хөдөлгөөнийг хааж, зам хаахгүйгээр засварын ажлыг үргэлжлүүлэх юм