“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 14 дэх өдөр өндөрлөлөө. Өчигдөр /09.01/ манай тамирчид Жүдо, Самбо, Орчин үеийн 5 төрөлт, Софт теннис, Боксын тэмцээнүүдэд оролцож 1 АЛТ, 1 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа.
ОНЦЛОХ:
Бокс эрэгтэйчүүдийн 60кг:
Э.Цэндбаатар – Алтан медаль
Бокс эрэгтэйчүүдийн 64кг-
Б.Чинзориг – Мөнгөн медаль
Самбо эмэгтэйчүүдийн -68кг:
Ц.Бат-Цэцэг – Хүрэл медаль
ЖҮДО
Холимог багийн төрөл:
- Монгол 2 – 4 БНХАУ
САМБО
Эмэгтэйчүүдийн -68кг:
- Эмэгтэйчүүдийн -68кг-нд зодоглосон Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдаж Ц.Батцэцэг 3:0 харьцаагаар хожин Хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн -90кг:
- Э.Цагаанбаатар – БНХАУ-ын тамирчинтай оноолт таарч 3:1 харьцаагаар хожигдсон – 1/32
ОРЧИН ҮЕИЙН 5 ТӨРӨЛТ:
- А.Бат-Эрдэнэ – XV байр
СОФТ ТЕННИС
Эрэгтэй багийн төрөл:
- Э.Тэлмэн, Ц.Билгүүн, Б.Энхжин, Г.Энхтүвшин, А.Дамдин – Хэсгээс шалгарах тоглолтод Индонезийн багтай оноолт таарч 2:0 харьцаагаар хожигдсон.
БОКС
Бокс эрэгтэйчүүдийн 60кг:
Э.Цэндбаатар – Узбекийн тамирчинг 3:2 харьцаагаар хожиж Аваргын Алтан медалийг хүртэв.
Бокс эрэгтэйчүүдийн 64кг:
Б.Чинзориг – Узбекийн тамирчинд 5:0 харьцаагаар хожигдож Мөнгөн медаль хүртэв.