18 дахь удаагийн Азийн наадам өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Өнөөдөр манай улсын голлох төрлүүдийн нэг жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Манай улсаас таван тамирчин өөрсдийн жиндээ барилдаан хийх хуваарьтай байна. Мөн самбогийн дөрвөн тамирчин өнөөдөр барилдана.Софт Теннисний багийн төрөл өнөөдөр эхэлнэ. Манай улсаас эмэгтэй 1, эрэгтэй 1 баг оролцож байна. Түүнчлэн боксийн Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын хувьд хожвол аваргын төлөө тулалдах, хариуцлагатай шөвгийн дөрвийн тулаан хийх юм.
Найман жилийн дараа эргэн ирсэн дугуйт тэшүүрийн 20000 метрийн марафонд манай улсаас Я.Зоригтбаатар, Б.Тулга нар уралдана.Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд хэддүгээр байрт бичигдэхээ үзэх тоглолтыг талбайн эзэн Индонезийн багтай хийх юм.