Сүүлийн өдрүүдэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тойрсон асуудал хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна. Учир нь баяр наадмын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж, тус сургуулийн захирлаар ЭМЯ-ны дэд сайд асан н.Цолмонг томилсон байдаг. Харин Н.Цолмон захирлаар томилогдсоноос хойш тус сургуулийн багш ажилчдыг ажлаас нь халах болсон байна.
Мөн шинээр баригдаж буй АШУҮИС-ийн цогцолборын ажил саатах, цаашлаад төслийн хөрөнгө оруулалт зогсож магадгүй байгаа юм. Өнөөдөр 10:00 цагт АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болох юм байна. Энэ үеэр ажлаасаа халагдсан багш нар хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийлэх ажээ