Дорноговь аймгийн Хатанбулаг суманд наймдугаар сарын 29-нд гурван хүн антифриз шингэн ууж амиа алдсан тухай мэдээллийн дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Б.Ганцоожоос тодрууллаа.
Хэрэг наймдугаар сарын 22-ны үдэш болжээ.Б.Ганцоож “Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн гурван ажилтан үл мэдэгдэх шингэн ууж нэг нь өчигдөр, нөгөө нь өнөө өглөө амиа алдсан. Яг ямар төрлийн шингэн ууж амиа алдсан тухай Цагдаагийн байгууллага шалгаж байна” гэв. Харин нэгнийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгджээ.
Зарим хэвлэлээр амиа алдсан хүмүүс антифризийн шингэн уусан гэж бичжээ. Антифриз шингэн нь эд ангийг халалтаас сэргийлдэг төдийгүй хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж хөргөлтийн системийг бүхэлд нь цэвэрлэдэг бодис аж. Орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд антифризийг өргөн ашигладаг болсон байна.