Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй ажээ. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга түр орлон гүйцэтгэгч учраас яамны газрын дарга нарыг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар болон тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг амиа алдах үед хамт байсан гэх хүмүүс ажлаа хийхгүй байгаа мэдээлэл бий юм.
Энэ сарын 12-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон тус яамыг удирдаж байгаа газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа танилцуулсан. Улмаар парламентаар энэ асуудлыг эцэслэн шийдтэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Зам тээвэр, хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэх болсон билээ