УБТЗ-ын ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр 11.00 цагийн орчимд болжээ. Талийгаач залуугийн бие галт тэргэнд дайруулсны улмаас бие нь хоёр хуваагдсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрээр тус газарт төмөр замын монтёроор ажилладаг байсан бөгөөд олон улсын зорчигчийн 112 дугаар галт тэргэнд дайруулж амиа алдсан аж.