УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал сүүлийн үед хурцаар яригдаж байгаа билээ.Түүнийг Зам тээврийн хөгжлийн дэд асан Б.Цогтгэрэлтэй хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй болон 15,2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэргээр нь буруутган шалгаад байгаа юм.
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрсэн аж.Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна. Мөн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-д засуулсан 16 вагоны 15,2 тэрбум төгрөгийн хэргийг ч бас хамруулан шалгахаар болсон байна.