Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 9 давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг уржигдар өглөө онцгой байдлын утсанд иржээ.Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсныг нь албаныхан аварч эсэн мэнд буулгажээ.Гэхдээ дээрх дуудлагын дагуу ШШҮХ-ээс мөн албаныхан очсон бөгөөд тус газрын шинжээч ахмад М.Алтан-Од дээрх иргэнтэй ганцаараа 30-40 минут ярилцсаны үр дүнд амийг нь аварчээ