Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт боллоо. Элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин өрсөлдсөн тэмцээний содон оролцогч нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Ironman клубын тамирчин тэрбээр тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, зайгаа амжилттай дуусгасны медаль зүүсэн нь энэ юм.
Дугуй унаж, усанд сэлэн, холын зайд гүйж залуустай эн зэрэгцэн уралдсан МАХН-ын дарга ирэх өдрүүдийн улс төрийн амьдралд эрчтэй орохоор зэхэж буй биз ээ.