Хар тамхины асуудлаар өмнө нь ял эдэлж байсан Г.Сарангэрэл нь дахин хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-19-ныг шилжих шөнө БНХАУ-аас хууль бусаар хар тамхи оруулж ирсэн байдаг. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад борлуулах гээд явж байхад нь баривчилжээ.
Энэ хэрэгт Г.Сарангэрэлээс гадна хэд хэдэн иргэн холбогдоод байгаа аж. Тэд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор гарахдаа хар тамхи, мансууруулах бодисоо бэлэг эрхтэндээ нуусан байдаг. Иймд эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар дотуур үзлэг хийж, хар тамхийг гаргаж авсан аж.
Г.Сарангэрэл нарыг одоогоор Цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа юм. Энэ хэргийн хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 20-ны 10:00 цагт Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.