Төв аймгийн Борнуур сумын нутаг, Дархан чиглэлийн замд өчигдөр /07.16/ бууж, жолоочид уг замыг сонгон зорчихгүй байх, аялал амралтаа түр хугацаагаар хойшлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөсөн.
Тэгвэл өнөөдөр дахин Дархан чиглэлийн замд үер бууж, зам эвдрэл ихтэй тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.