Тэрбээр “Монгол Төрийнхөө наадамд шудрага сайхан барилдаж Монгол Улсын Харцага цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Цолондоо эзэн нь байж, цаашид улам хичээх болно. Баярыг минь хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний амжилт та бүхний итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь Өнө мөнхөд ивээх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Ш.Мөнгөнбаатар 36 насандаа ийнхүү Улсын харцага цол хүртлээ.