ОХУ-ын нийслэл Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт өнгөрсөн шөнө зохион байгуулагдлаа.
“Алтан дагина” цомын төлөө Франц болон Хорватын шигшээ баг тоглосон юм. Тэгвэл хүчирхэг Францын шигшээ баг өрсөлдөгчөө 4:2 онооны харьцаатай ялж, аварга боллоо.
Ийнхүү тус түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга гэх хүндтэй хэргэмийг хүртэв.
Францын Ерөнхийлөгч Эммнауэл Макрон дээрх тоглолтыг үзэж, багаа дэргэдээс нь дэмжсэн билээ.