Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд одтой сайхан барилдаж, нутаг усныхаа нэрийг гаргасан бөхчүүдийн бай шагнал үргэлжилсээр байна.
Тухайлбал, өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэжээ.
Мөн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс наадмын түрүү бөх, Улсын аварга Н.Батсуурьд ‘Infiniti QX80’ загварын автомашин, шөвгийн дөрөвт шалгарсан Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Н.Жаргалбаяр нарт тус тус 50 сая төгрөг өгсөн байна.