Гаалийн Ерөнхий газрын ажилчид ургамлын үндэс хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар Монгол улсын иргэн Б нь нийт 590 кг ургамлын үндэс хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаа явуулжээ. Уг хэргийг Ханбогд сум дахь цагдаагийн тасагт шалгаж байна