Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр/06.28/ хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Хараа багийн “Бороо гоулд” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Энэ талаар Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад ‘Тухайн газар нь “Бороо гоулд” уурхайн бүс, айл өрх нутагладаггүй. Баянгол, Мандал сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэв.