Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарсан байна. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн юм. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. 2009 оны 5 сарын башод Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн. 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цол хүртсэн. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши. Улсын заан Р.Даваанямын хүү Харүмафүжи Д.Бямбадорж 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртсэн. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болжээ