Урин дулаан цаг ирэхээр ирэхээр усанд осолдож амиа алдах, ялангуяа хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхдээ усанд живүүлэх зэрэг харамсалтай хэргүүд их гардаг билээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд бага насны дөрвөн хүүхэд усанд живж амиа алдсан бол өчигдөр ч бас ийм хэрэг орон нутагт гарчээ.
Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албаны газраас мэдээлж буйгаар “Бага насны 1-4 насны хүүхэд усанд эндсэн хэргүүд бараг өдөр алгасахгүй гарч байна. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хаана хаанаа хариуцлагатай байж, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавихыг анхааруулж байна. Мөн анхаарал болгоомжтой аялж зугаалахыг сануулъя” гэв.