Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул суманд золгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, гурван иргэн бороотой үед гар утсаараа ярьж байгаад аянгад ниргүүлж амиа алдсан байна.
Тиймээс иргэдэд хандаж анхааруулахад тэнгэрийн дуу, цахилгаантай үед гар утсаар ярихгүй, утсаа унтраах, интэрнэт ашиглахгүй байхыг зөвлөж байна.