Энэ зуны хугацаанд буюу зургадугаар сарын 10-аас наймдугаар сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд стандарт, дүрэм журмын дагуу ажиллагаа явуулж шаардлага хангасан дараах зуслангууд үйл ажиллагааг эхлүүлж эрхийн бичгээ борлуулж байна.Зуслангуудын эрхийн бичгийг Нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимаас авах боломжтой.