Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй.
Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ны 09.00 цагт Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал болох юм байна. Талийгаач охины аав “Энэхүү шүүх хуралд хэвлэл мэдээлэлийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна. Холбоо барих утас – 80828302,95876475” хэмээжээ.