Өнөөдөр зуны эхэн сарын Шинийн арван тавны билэгт сайн өдөр.
Бурхан багш эхээс мэндэлсэн. Төгс гэгээрсэн. Нирвааныг үзүүлсэн гэх гурван дүйцэн давхацсан өдөр юм. Энэ өдөр дэлхийн бурханы шашинтан хүн бүрийн тэмдэглэлт өдөр. Энэ өдөр бие. Хэл. Сэтгэлийн сайн. Муу үйл үйлдсэний үр дагавар нь маш ихээр үржин аривжихийг олон ном сургаалд чухалчлан айлдсан байдаг. Тиймээс энэ өдөр буян их хураах хэрэгтэй. Сүм хийдэд очиж өргөл мөргөл хийх. Бурхан шүтээндээ тахил өргөх багшийн ачийг санах бусдад туслах сайн үйлд шамдаж арван хар нүглийг тэвчиж арван цагаан буяныг үйлдэж. Аз жаргал инээд хөөр баяр баяслаар дүүрэн өнгөрөөхийг хүсьеэ.