Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд “Хаан” хочоор алдаршаад буй Н.Төгсцот /King Tug/ дахин нэг ялалт байгууллаа.
Тэрбээр энэ сарын 27-нд арав дахь тулаанаа “дайчин” хочит Колумын боксчин Оскар Эскандонтой хийж, өрсөлдөгчөө нокаутаар яллаа.
Өдгөө 34 настай колумб боксчин 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан хүчтэй тамирчин аж. Н.Төгсцогт чансааны 23-т, харин Эскандон 11-т бичигддэг байв.
Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino болжээ.