УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид очиж, Ч.Сайханбилэг нарын хоригдож буй нөхцөл байдалтай танилцсан. Тэрбээр таван хүнтэй уулзах хүсэлт тавьсан ч Ерөнхий сайд асан С.Баяртай уулзаж чадаагүйгээ хэлж байв. С.Баяр нь эмнэлэгт хэвтэж буй учраас уулзах зөвшөөрөл өгөөгүй талаар хэвлэлд өгсөн яриандаа дурдсан.
Тэгвэл С.Баяр уулзалтаас татгалзсан шалтгаан өнөөдөр тодорхой боллоо. Тэрбээр саяхан АТГ-д бичгээр хүсэлт ирүүлсэн байна.