Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээг өнөөдөр /2018.04.21/ зохион байгуулахаар болсон. Бүх нийтийн цэвэрлэгээ эхэллэээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ өдрийн 11:00 цагаас бүх дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дуусах юм. Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлаж, гадна талбайгаа усалж чийгшүүлнэ. Харин Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийнэ.
Хоёрдогч түүхий эд болох хог хаягдлыг өнөөдөр 10 байрлалд худалдан авах юм байна. Их хотын их цэвэрлэгээний ажил Сүхбаатарын талбайгаас эхэллээ. Иргэд, аж ахуй нэгжийг энэхүү цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Тиймдээ ч өнөөдөр Нийслэл хот маань хур их хогонд дарагдаад байгааг хэн хүнгүй харж, мэдэрч, хогноос хэрхэн салах тухай толгой “гашилгаж” яваа. Тэгвэл өнөөдрийн энэхүү 90 минутын цэвэрлэгээний ажилд иргэн, аж ахуй нэгж бүр гар бие оролцвол хур их хогноос багахан ч гэсэн салах ач тустай. Иймд өнөөдөр хамтдаа хотынхоо хогийг цэвэрлэе