УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах сэдвээр мэдээлэл хийлээ. Дараагаар нь сөрөг хүчний дүгнэлтийг сонсож, тэдний сонирхсон асуултад хариулав.
Ерөнхий сайдын мэдээллийн цагийн дараагаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.