Монголын байт харвааны тамирчид 2020 оны “Токиогийн олимп”-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотод япон тамирчидтай хамт хийхээр болжээ. Тодруулбал, Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөл байдалтай танилцжээ. Дашрамд дуулгахад, манай улсын тамирчид бэлтгэл хийх Оказаки хот 380 мянган оршин суугчтай бөгөөд байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг юм байна