Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан.
Иймд холбогдох албаныхан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөлөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа. Энэхүү санал асуулга өнөөдөр дуусгавар болж маргааш /2018.04.14/ шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм.